Усны хэмнэлт, ашиглалт

УСНЫ ХЭМНЭЛТ, АШИГЛАЛТ

Миний бие Онгийн голын хөвөөнд төрж өсөөд 19 жилийг ардаа орхихдоо “ус нэртэй хоолоор” төдийлөн өлсөж явсангүй ээ. Гэтэл миний нүдэн дээр миний хоол, миний амьдрал, миний ирээдүй үгүй болох юм чинээ зүүдэлж ч байсангүй... Та итгэхгүй байх. Гэхдээ би ашиг хонжоо, эрх мэдэл, эд хөрөнгөнд шунасан шийдвэр гаргах түвшний хүмүүс шиг ичих нүүргүй иргэн биш. Монгол улсад, цаашлаад энэ дэлхийд буй магадгүй та бүхний мэдэхгүй тэр бодит үнэнүүдийн зөвхөн нэгхэн нь.

Хичнээн жижигхэн гол мөрөн нуур байсан ч түүнд амьдардаг загас, жараахай өөр бусад амьтдад эгээ л орд, харш мэт байдаг биз. Тийм гэдэгт би эргэлзэхгүй байна. Гэтэл хүмүүн бидний буруугаас тэдний орд харш нуран унах шиг Онги гол минь юу ч үгүй нэг л өдөр ширгэсэн. Ай даа уйтай... Чухал зүйлээ хайх мэт голийнхоо урсаж байсан хайрган дээр очин газар шагайхад хэсэгхэн чийгтэй газар бөөн загас амаа ангалзан бие биендээ дарагдчихгүйг хичээн чадхаараа л цовхчиж, хүний хэлээр ярьж чадахгүй ч гэсэн тэднийг надаас амь гуйж байгааг зүрх сэтгэлээрээ мэдэрсэн. Би ч гэсэн оронд нь байсан бол тэгэж амь гуйх байсан болохоор. Түүнийг харан зүрх шимширэн нулимс дуслуулан зогсохдоо өөрийгөө оролцуулаад бүх хүмүүсийг үзэн ядаж байгалийн өмнө өвдөг сөхөрсөн. Тиймээ энэ цагаас л би ус гэдэг ямар үнэтэй эрдэнэ болохыг гүйцэд ухаарсан. Хожуу ухаарсан нь миний тэнэгийнх биз. Тиймээс ч усны хэмнэлт, ашиглалтын талаар энгийн оюутан-иргэн хүний хувьд санал бодол, эргэцүүлэлээ хуваалцахыг зорилоо.

Монгол орны усны нөөц, горим хүн амын ундны болон үйлдвэр, уул уурхайн зохисгүй үйл ажиллагаа, уур амьсгалын хуурайшил, ой, бэлчээрийн доройтлоос шалтгаалан хомсдож, өөрчлөгдөж, ихээхэн бохирдож байгаа нь манай үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрсэн, онцгой асуудал болжээ. 2020 он гэхэд дэлхийн зургаан миллиард хvний 47 хувь нь цэвэр усны хvрэлцээгvй нєхцєлд амьдарна гэсэн тооцоо гарчихсан байна. Дэлхий нийт усны 2,5 хувь нь цэвэр усны нєєц шvv дээ. Vvнийгээ яаж зєв ашиглах вэ гэдгээр л дэлхий нийт толгойгоо ажиллуулж байна.

Цаашид уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр усны нөөц хомсдох, мөстөл, мөсөн гол хайлах зэргээр усны багахан нөөцийг туйлын зохистой хамгаалах, ашиглах шаардлага тулгарч байна. Өөрөөр хэлбэл зохистой гэдгийн ард хэмнэлттэй гэсэн санаа агуулагдаж байгаа юм. Хэмнэхэд учиртай. Ашиглахад ч бас ялгаагүй. Ус хэмнэх, ашиглах гэдгийг өдөр болгон ууж буй усаа арай бага хэрэглэх гэдгээр ойлгож болохгүй. Ашиглах гэдгийг аливаа гол, нуур, мөрөн зэрэг усны сан бүхий бүх газруудын зүй зохистой ашиглалтын (бохирдсон эсвэл хууль бус үйл ажиллагаа явуулж буй эсэх) талаар тодорхой мэдлэг, мэдээлэлтэй байх,усны үнэ цэнийг ойлгосон байдлаар тодорхойлж болдог. Усыг ашиглахдаа яавал цэвэрхэн байх уу гэж бодохоос эхлээд хувь хүний энгийн соёл ихээхэн нөлөөтэй. Жишээлбэл Монголчууд эрт дээр цагаасаа усыг чандмань эрдэнэ хэмээн дээдэлж ирсэн. Усны эхэнд айл буудаггvй, хашаа хайс барьж хамгаалдаг тэрч байтугай сvv цагаан идээ утгасан шанагаараа голын уснаас утгадаггvй, усанд бохир оруулах тэр тусмаа цус оруулахаас ихэд цээрэлдэг байжээ. Энэ мэтчилэн амьдралын эх булаг болох цэвэр усыг хайрлан хамгаалдаг уламжлал өдгөө бараг алдагдсан гэхэд болно. Учир нь өдгөө хөдөөний айлууд хvртэл аль болох усныхаа эхрvv бууж тэнд нь vхэр мал нь орж зогсоод намаг шалбааг болгосон байх нь элбэг болж. Цаашилбал машин тэргvvдээ хvртэл манайхан хэнэг ч vгvй усанд оруулж угааж усыг бохирдуулдаг. Ард иргэд голын бургас модыг хайр гамгvй огтолж хашаа хороо барих болон тvлшиндээ хэрэглэх болсоноос голын ус татарч улмаар ширгэж хатах гол vндэс болж байна. Энэ мэтчилэн усыг зохисгүй, хайр гамгүй ашиглаж байна.
Энд мөн хэлэхгvй өнгөрч болохгvй гол усыг бохирдуулж ширгээж хатаах гол эх vvсвэр болж байгаа нэг зvйл бол алтны уурхайнуудын vйл ажиллагаа юм. Тэдний буруутай vйл ажиллагаанаас болж гол ус ихээхэн бохирдож мөн хатаж, ширгэж байна.

Бидний нүдэн дээр ширгэн алга болж байгаа усны нөөц ямар түвшинд байгаа нь сонирхолтой. Магадгүй үүнийг мэдэж байж усаа хэр зэрэг хэмнэлттэй, хэрхэн яаж ашиглах вэ гэдгээ тооцож болох л юм. Тиймээс усны нөөцийн талаар зохих мэдлэг, мэдээлэлтэй байх ёстой мэт.
Газрын гадаргуугаас тодорхой гүнд орших уулын чулуулгын ан цав нүх сүвүүдэд хөдөлгөөнтэй ба хөдөлгөөнгүй хэлбэрээр байгаа усны хэмжээг газар доорхи усны нөөц гэдэг. Энэ нөөцийг статик динамик гэж ангилдаг байна.
Статик нөөц гэж уулын чулуулгын нүх сүвүүдэд агуулагдаж байгаа усыг шүүрүүлэх замаар ашиглаж болох хэмжээг харин динамик нөөц гэж уст үеийн усыг багасгахгүйгээр аль хэр хэмжээний ус авч ашиглаж болохыг хэлдэг аж.
Усны нөөц тоо чанарын хувьд цаг хугацаа орон зайд байнга хувьсч байдаг.
Энэ нь усны нөөцийг урьдчилан тогтоосон байх хэдий ч тогтоосон хугацаа богиносох эсвэл уртсах боломжтойг илтгэнэ.
Усны нөөцийг байгалийн бусад нөөцтэй харьцуул
ахад хэд хэдэн онцлог чанартай. Ус бол юугаар ч сольж болшгүй амин чухал эрдэс бодис, засаг захиргааны хил зааг үл хамаарах хийгээд хатуу шингэн хийн төлвийг дамжин хийн мандал, чулуун мандал, шим мандалд чөлөөтэй шилжих онцлогтой билээ. Монгол орны усны тухай хуулинд гол мөрөн нуур усан сан, булаг шанд, мөстлөг, мөсөн гол газрын доорхи ус бүхэлдээ нэгдмэл нэгэн сан хэмээн тодотгон томъёолсон байдаг.
Байгалийн усны нөөц, чанарт үзүүлж буй хүний үйл ажиллагааны нөлөөлөл нь нийгэм эдийн засгийн үр дагаварын үүдэлтэй байна. Аливаа нөөцийг нөхөн сэлбэгдэх хэмжээнээс нь хэтрүүлэн ашиглаваас уг нөөц шавхагдахад хүр
дэг гэдгийг уул уурхай дагасан гол нуурууд ширгэж хатсанаас харж болно. Тод жишээ миний Онгийн гол. Манай орны гадаргын усны нийт нөөц нь 599 шоо км. Үүнийг хувиар бодож үзвэл усны нөөцийн 83.7 хувь нь нуур, 10.5 хувь нь мөсөн гол, 5.8 хувь нь голын ус юм. Гадаргын усны нөөцийн 85 хувийг цэнгэг ус эзлэнэ. Монгол орны нутагт бүрэлдэх гол, мөрний жилийн дундаж нөөц 30.6 шоо км, ОХУ, БНХАУ нутгаас ирэх урсацыг оролцуулан тооцвол 34.6 шоо км болно. Манай орны усны нөөц дэлхийн ус хагалбарын 3 ай савд багтдаг. Үүний 51.5 хувь нь хойд мөсөн далайн ай савд , 36.7 хувь нь төв азийн гадагш урсгалгүй ай савд 11.8 хувь нь номхон далайн ай савд тус тус багтаж байна.

Туул голын сав газар нь Монгол Улсын хүн амын тэн хагасаас илүү хувийг усаар хангаж буй хамгийн чухал сав газрын нэг юм. Энэхүү сав газар нь бараг 50 мянган хавтгай дөрвөлжин км ус цуглуулах талбайтай, уг гол нийт 700 гаруй км урттай. Туул гол, түүний гол цутгал болох Тэрэлж болон 40 орчим жижиг гол, горхи булаг, нуур нь бүгд хур борооны ус, хайлсан цас, газрын доорхи усаар тэжээгдэж байдаг бөгөөд Улаанбаатар хотын зүүн хойно байрлах Бага Хэнтийн уулсын урд энгэрээс эх авч урсдаг. Эдгээр голуудын эх авдаг газар буюу Туул голын эх орчмын сав газар нь нийтдээ 5000 гаруйхан хавтгай дөрвөлжин километр талбайтай. Туул голын эх хэсгийн сав газрын нэлээд нь Хан Хэнтийн дархан цаазат газар, Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт хуваагддаг. Тусгай хамгаалалттай газар учир газар болон байгалийн нөөцийн ашиглалт байгаль орчны зохицуулалтаар тодорхой хэмжээнд хязгаарлагдсан байх ёстой боловч бодит байдал дээр энэхүү сав газар нь хүний нөлөө, ашиглалтад хүчтэй өртөж байгаа юм. Туул голын эх орчмын сав нутагт 2600 гаруй хүн амьдарч, 130 мянга гаруй мал сүрэг байнга идээшилж, 130 мянга гаруй гадаад дотоодын айлчид тэнд орших 180 жуулчны бааз зочид буудалд очиж амардаг. Тэд бүгд байгалийн нөөцийг ашиглаж экосистемд хүчтэй нөлөө үзүүлдэг. Жил бүр нэг сая гаруй жуулчин Туул голын эхэнд ирж амарч хоноглодог ба 17000 орчим га талбайг малын бэлчээр болгон ашиглаж 8500 шоо метр модыг түлшинд хэрэглэж, 3300 шоо метр ургаа модыг огтолж бараг 20 мянган кг жимс, жимсгэнэ зэрлэг ногоо, самар, эмийн ургамал зэргийг түүж ашигладаг.

Улаанбаатар хотын нэг сая гаруй хүн ам 20 мянган үйлдвэр аж ахуйн газрууд 400 га талбай бүхий усалгаатай газар тариалан 330 мянган мал сүрэг гурван цахилгаан станц бүгд Туул голын эхнээс хангадаг усан хангамжаас шууд хамааралтай. Гэтэл үүнийг хэрэглэж, ашиглаж байгаа нь төдийлөн мэддэггүй, магадгүй мэдэхийг ч хүсдэггүй байх. Учир нь өнөөдөр болж байгаа болохоор маргаашийг мартчихсан. Энд хууль хаана, хэнд үйлчилж байна вэ? Хуулийг хэрэгжvvлдэг байх хэрэгтэй. Хууль ямар vед сайн хэрэгжиж байна вэ гэхээр ард тvмэн бид єєрсдєє сайн мэдээлэгч, матаач байх
хэрэгтэй
мэт. Хамгийн багаар хэвлэлийнхэнд матчихъя. Цаашлаад мэргэжлийн хяналтынханд матчих хэрэгтэй. Одоогоор байгаль орчны талаарх хуулиудын хууль, эрх зүйн орчин хангалттай сайн биш байна.

Улаанбаатар хот орчмын гүний усны нөөц сүүлийн 50 жилийн хугацаанд ихээхэн буурсан үзүүлэлт гарчээ. Хот тэлж томорч, ган гачиг ихсэж, нүд нь мөнгөнөөс өөр зүйл харахаа байсан эрх мэдэлтнүүдийн баруун зүүнгүй цацсан уул уурхайн лиценз зэрэг олноор нэмэгдсэнтэй холбогдон усны хэрэглээ нэмэгдэж дээрх асуудал улам бүр хурцдаж байна. Одоогийн байдлаар өдөрт дунджаар 212 мянган шоо метр ус хэрэглэж байгаа тооцоо гарсан ба 2010 онд 286000 шоо метр, 2020 онд 438000 шоо метр 2050 онд 708000 шоо метрт хүрэх урьдчилсан тооцоо гарчээ. Одоогийн ашиглаж буй гүний худгууд бүрэн хүчин чадлаараа ажилласан ч өдөрт 300 мянган шоо метр усыг хэрэглээнд нийлүүлэх боломжтой бөгөөд тэдгээрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх боломж маш бага. Ойрын ирээдүйд усны хэрэгцээ шаардлага хангамжийн чадавхиас давж гарах нь дамжиггүй. Бид өнгөрсөнд хэмнэнэ гэж одоо яриад яахав. Харин одоо.., яг одооноос эхлээд усыг хайрлан, хамгаалж суръя. Хүн хайртай юмаа л хэмнэлттэй ашигладаг бичигдээгүй хууль байдаг.
Эх дэлхийгээ хайралцгаая, усаа гамнацгаая гэх мэтий
г зүгээр л уриа лоозон болгоод за яахав ганцхан би гамналаа гээд ч яах вэ дээ гэсэн хэнэггүй бодолд дарагдан яваа олон мянган хүн байгаа нь харамсалтай. Үүнийг ухааруулхын тулд харин шууд түрийвчрүү нь өнгийж, хэрэглээг нь хязгаарлавал өөрийн эрхгүй энэ өчүүхэн дусал усыг хямгадах, үнэ цэнэтэй юм байна шүү гэдгийг ойлгоход дөхөмтэй мэт. Ингээд ч болсон чандмань эрдэнээ хамгаалж үлдэх хэрэгтэй бус уу?

Энэ бүхнээс үзэхэд бурхан энэ дэлхийд хэзээ ч дуусашгүй зүйл нэгээхнийг ч бүтээгээгүй мэт. Түүний нэг нь, бас хамгийн чухал нь “ус”. Ядаж л нөөцөлж болохоорыг өгсөнд нь талархууштай. Харин энэ нөөцийг хэмнэлттэй ашиглах гэдэг хүн төрөлхтний өмнө тулгарсан. Яаж??? Гарах гарц, ядаж л авахаар санаа болоосой гэж бодож дүгнэлтээ бичиж байна. Юу ву гэвэл: -Усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглахад юуны өмнө “Усны тухай” хуулинд зааснаар голын сав газрын хэмжээнд ус, бэлчээр, ой, газрын хэвлийн болон бусад байгалийн нөөц, баялгийг зохистой ашиглах бодлого, төлөвлөгөөг нэгтгэн боловсруулж хэрэгжүүлэх буюу “Сав газрын усны нөөцийн нэгдсэн менежмент”-ийг хэрэгжүүлэх нь зүйтэй.
- Усны талаарх хууль, дүрэм, стандартууд төдийлөн хангалттай буй болоогүй байна. Тухайлбал, “Ус бохирдуулсны төлбөрийн тухай” хууль болон “Усны тухай” хуулийг хэрэгжүүлэх олон дүрэм, журам гараагүй байна. Усны нөөцийн нэгдсэн менежментийг хэрэгжүүлэх хууль эрхзүйн орчин бүрдээгүй байна.
- “Усны Үндэсний хөтөлбөр”-ийг үе шаттайгаар хэрэгжүүлэх нь чухал байна.
- Усны салбарын боловсон хүчний чадавхийг нэмэгдүүлэх, гадаадад нарийн мэргэжлийн чиглэлээр магистр, докторантурт суралцуулах
- Усан хангамж, бохир ус цэвэрлэх байгууламжийг хүртээмжийг нэмэгдүүлэх ялангуяа, гэр хороолол, жуулчны бааз, зуслангийн байруудад жижиг оврын бохир ус цэвэрлэх байгууламжийг байгуулах, ус, хөрсний бохирдлоос хамгаалах гол үндэс болно. Энэ чиглэлд мэдээллийг нийтэд түгээх, сургалт зохион байгуулах замаар чадавхийг нэмэгдүүлэх
- Усны нөөцийг хамгаалах, арвижуулах арга хэмжээг төрийн бодлого болгон “Усны болон гол мөрний эхийг хамгаалах” Үндэсний хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх шаардлага байна. Энд гол мөрний урсац бүрэлдэх сав газрын эхийг улсын онцгой хамгаалалтын бүс болгох, хамгаалалтын дэглэм тогтоох, хур тунадсыг нэмэгдүүлэх, ойн нөөцийг сэргээн ургуулах, усны нөөцийн хуримтлал буй болгох

- Усны үнийг ард түмэнд үнэ цэнийг нь ойлгох хэмжээнд хүртэл нь нэмэх

- Хамгийн чухал нь байгаль орчноо хайрлах сэтгэлгээг аль болох бага наснаас нь төлөвшүүлэх талаар төрөөс бодлого боловсруулах зэрэг арга хэмжээ багтана.
Ийнхүү усны нөөцийг зохистой ашиглах, хамгаалах олон талт үйл ажиллагааг
төр засаг санаачлан ард иргэдээ дайчлан ажилмаар, хэрэгжүүлмээр байна.

Ирээдүйгээ бүү тамд бэлд.......! Тэдэнд амьдрал бэлэглэ!

Би эцсийн амьсгал хураах тэр мөч хүртлээ усыг юу юунаас илүү үнэтэй эрдэнэ гэж хайрлаж, хамгаалах болно. Миний нүдэн дээр миний эрдэнийг булаан авсан хэн ч бай амь хайргүй тэмцэх болно. Таны, бидний эрдэнэ “ус”биш гэж үү?

Ном зүй

- Байгаль орчны яам “Монгол орны гадаргын ус” УБ.,1999

- Хууль “Гол мөрний урсац бүрэлдэх эх усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” УБ.,2009.07.16

- Хууль “Усны тухай” УБ.,2004.04.22

- Ногоон шуудан сонин

- http://www.google.mn

- http://www.sonin .mn

- http://www.olloo.mn

- http://news.gogo.mn





start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
энхүүш (зочин)

сайхан нийтлэл байна. Таньд амжилт хүсье. Мөн хэрэгтэй мэдээлэлээ ч оллоо.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)